15/06/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Манай улс 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой

~Манай улс 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой~

Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг болон шинээр бараа экспортод гаргах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий “Европын холбооны худалдааны өдөрлөг” МҮХАҮТ-д боллоо.

Европын холбооны 5 сая еврогийн санхүүжилтээр 4 жилийн хугацаанд хэрэгжтих “ЕU-TRAM” (Монголын худалдааг дэмжих) төсөл нь Монгол Улсын худалдааны бодолгыг боловсронгуй болгох, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд 2017 онд эхэлсэн хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг өдөрлөгийн нээлтийн үеэр хэллээ.

Мөн тэрбээр Монгол Улс өнгөрсөн онд Европын холбооны зах зээлд 67 сая еврогийн борлуулалт хийсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй, хагас боловсруулсан түүхий эд эзэлснийг дурьдав.

Монгол Улс Европын холбоотой 2005 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус зах зээлд нийт 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй гаргах боломжтой.

Гэвч сүлжмэл, эсгий, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга, хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж буй юм.

Тиймээс дэлхийн нийт импортын 16 хувийг дангаараа бүрдүүлж буй Европын холбооны зах зээлд гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зайлгүй шаардлагатай гэдгийг өдөрлөгт оролцогч албаны хүмүүс хэлсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.