Өнөөдөр С.Амарсайхан, Х.Нямбаатар нар утааны асуудлаар "асуугдана"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрх баригчид одоо нэг идэвхтэй хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр сайд нарыг дуудаж уулзан, чиглэл өгсөн. Дагаад УИХ дээр сонсгол зохион байгуулах үйл явц ч хүлээгдэж эхэллээ. Тэгвэл, өнөөдөр /2024.12.19/ Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар агаарын бохирдлын асуудлаар УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мэдээлэл танилцуулах юм байна. Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан ерөнхий мэдээлэл өгнө. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сайжруулсан шахмал түлшийг голчилж, "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, түлшний нөөц ба чанарын талаар илтгэх нь. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.