16/06/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

СХД жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно

~СХД жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно~

Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан танилцлаа.

Тус эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани, барилгын зураг, төслийг Солонгосын Жунглим компани боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын Вамед компани тендерт шалгаран гүйцэтгэж байна.

Эмнэлэг нь нийт 4 давхар, эмнэлзүйн долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10 мянга гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлэх, 47 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд оношилгоо эмчилгээний шинэлэг арга хэлбэр, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Түүнчлэн тус жишиг эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтнуудыг АШУҮИС болон ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан сургаж байгаа аж.

Дүүргийн жишиг эмнэлэг ашиглатад орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 38 хувьтай явагдаж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.