П.Сайнзориг: Эрчим хүчний реформын сангийн долоон хүн тус бүр ₮7.1 саяын цалин авч байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Н.Алтанхуяг гуайн засгийн газрын үед агентлагуудыг цөөлж байсан тохиолдол байдаг. Гэхдээ тэр тухайн үедээ дүрээ эсгээд, төрийн өмчит компаниудыг олноор оруулж байсан. Яг үүнтэй адилхан өнөөдөр 18 яам, гурван сайд, үндэсний хороотой ажилладаг. Ингээд нийтдээ бараг л 21 яам ажиллаж байна. Үүн дээр нэмээд 40 орчим агентлагууд ажиллаж байна. Нэг жишээ татъя. Би эрчим хүчний реформыг эсэргүүцээгүй, дэмжиж байгаа. Гэтэл энэ реформынхан цалингийн сан дээрээ 600 сая төгрөг тавьчхаад, долоон хүн ажиллуулж байна. Нэг хүн сар долоон сая нэг зуун мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. Энэ яг юу гэсэн үг юм бэ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.