УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Сурагчдын амралтыг долоон хоногоор урагшлуулах хүсэлтээ Боловсролын яаманд өглөө
Linked automatically by name · ⚑ Report an error
Өнөөдөр /2024.12.11/ УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сурагчдын өвлийн амралтыг нэг долоо хоногоор урагшлуулах шаардлагийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүллээ. Тэрбээр, "Яг эд халдварын дэгдэлт ихтэй байгаа энэ үед сурагчдын амралтыг долоон хоногоор урагшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Өвөл болоод, утаа ихсэж, эмнэлгүүд ч ачааллаа дийлэхгүй ханиад томуугаар дүүрч байхад хүүхдүүдээ хичээллүүлэхгүй байх нь зөв. Ханиад, томуугийн халдвар их байгаа учир Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтраад яаралтай арга хэмжээг авах ёстой гэж бодож байна. Тиймдээ ч сурагчдын амралтыг долоон хоногоор урагшлуулж, халдварын дэгдэлт буурсны дараа хичээлийг эхлүүлэх нь зөв гэж үзэж байна" гэлээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.