23/06/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нийслэлийн 43 хорооны хамтарсан багийн 215 гишүүд уулзалдав

~Нийслэлийн 43 хорооны, 215 гишүүд уулзалдав~

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах зорилготой “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт”-ыг 2018 оны 06 сарын 20, 21-ний өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Туршлага судлах сургалт, уулзалтад Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төсөл хэрэгждэг Нийслэлийн 43 хорооны хамтарсан багийн 215 гишүүд оролцох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хийгдэх ажлуудыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүн туршлага нэвтрүүлэх, хүүхэд гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж буй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Түр хамгаалах байр, Монголын Сос хүүхдийн хотхон гэсэн 5 байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Хамтарсан багаар ажиллаж үйлчилгээ үзүүлж байгаа нийт 615 кейс байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг 1375 хүүхдэд үзүүлснээс кейс нээж хамтарсан багаар ажилласан нь 320 хүүхдэд, богино хугацааны үйлчилгээг 1055 хүүхдэд үзүүлсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.