Худалдаа хөгжлийн банкны харилцагчид Apple Pay-тэй боллоо
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Харилцагч та өөрийн iPhone болон Apple Watch, iPad, Mac-aa ашиглан төлбөр тооцоогоо илүү аюулгүй, найдвартай, нууцлалтай хийдэг болж байна. Худалдаа Хөгжлийн Банк нь харилцагч нартаа зориулан төлбөр төлөх илүү аюулгүй, найдвартай, нууцлалтай арга болох Apple Pay-ийг 2024.12.10-ны энэ өдрөөс эхлэн Монгол улсад нэвтрүүллээ. Ингэснээр биет картаа хэн нэгэнд өгч ямар нэг товчлуур дарах эсхүл бэлэн мөнгө ашиглахгүйгээр iPhone-ийн хүчин чадлыг ашиглан гүйлгээ бүрийг баталгаажуулан төлбөр, тооцоогоо хийх боломжтой болж байна. Харилцагч та бүхэн iPhone болон Apple watch-ийн хажуугийн товчоо ердөө хоёр удаа дараад дурын ПОС төхөөрөмжид зайнаас уншуулж Apple Pay-ээр төлбөрөө төлөх боломжтой. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.