Гадаад бодлогоо уландаа гишгэсэн гурван намын тохирооныхон
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улс төрийн карьер нь дуусч, тэтгэврийн насандаа гарсан "хөгшчүүлийг" Элчин сайдын суудлаар шагнадаг "бохир" технологи манайд уламжлал болон тогтоод удаж байна. Гэтэл одоо Засгийн газраа хамтран байгуулсан МАН, АН, ХҮН эрх ямбаа хуваан эдлэх бодлого хэрэгжүүлэхдээ, гадаад бодлого руу хальж эхэллээ. Хонгконг, Эрээн, Бусанд суух Элчин сайдуудаар гурван намын төлөөллөөс санал болгож суулгахаар болсон талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ам нээв. Тодруулбал, Хонгконгд суух Элчин сайдаар ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг МАН-аас,БНСУ-ын Пусан хотод суух Элчин сайдаар Ц.Жадамбааг АН-аас, Эрээнд суух Консулаар н.Лхагвадоржийг ХҮН намаас дэвшүүлэн зүтгүүлж буй юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.