28/06/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Энэ жилийн “Цаатан фестиваль” Хөвсгөл нуурын баруун эрэгт болно
Жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам долдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах Далай тур жуулчны баазад болно.
14 дэх жилдээ зохиогдож буй уг наадам нь Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийг таниулах, цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлах зорилготой юм.
~Энэ жилийн “Цаатан фестиваль” Хөвсгөл нуурын баруун эрэгт болно~
Уг фестивалийн үеэр цааны уралдаан, бөөгийн ёс заншил, галын наадам, цаатан иргэдийн отогтой танилцах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно.
Мөн наадмыг зорин ирсэн аялагч, жуулчдын дунд олон төрлийн тэмцээн наадам болох ажээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.