2018.06.28 · niitlelch.mn (Archiv) · Архив

Сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг үүрэгдэв

~Сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг үүрэгдэв~

Хүүхдийн аюулгүй өсөх, тоглох, наадах орчин бол сургуулийн ойр орчим болон сургууль, цэцэрлэг байх ёстой. Гэвч хамгаалалтгүй аюултай орчноос үүдэж олон хүүхэд унаж бэртэх, гэмтэл авах зэрэг асуудал гарсаар байдаг.

Тухайлбал, жилд биеийн тамирын зааланд 10 гаруй хүүхэд унаж бэртэж тархи толгойны өвчтэй болдог гэсэн судалгаа байдаг юм билээ. Хамгийн гол нь сургууль, цэцэрлэг нь хүүхдэд аюулгүй, ээлтэй байх ёстой.

Тиймээс Багш хөгжлийн ордонд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, сургуулийн орчны аюулгүй байдал, тохижилтыг хангах үүрэг өгөхөөр болжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.