06/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хаан Леброн “Лейкерс”-ийг сонголоо

~Хаан Леброн “Лейкерс”-т очлоо~

NBA-гийн супер од Леброн Жеймс “Кливленд” багаа орхиж “Өрнөд бүс”-ийг зорилоо. Тэрбээр удаан тунгаасны эцэст “Лос-Анжелес Лейкерс” клубтэй гэрээ байгуулжээ.

NBА-гийн гурван удаагийн аварга тэрбээр шинэ багтайгаа дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нийт 154 сая долларын цалин авах юм байна.

Энэ нь лигийн хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодорсон Крис Полныхоос 6 саяар бага үзүүлэлт юм.

Леброн Жеймс өнгөрсөн улиралд дунджаар 27.5 оноо, 8.6 самбар, 9.1 дамжуулалт өгсөн амжилт үзүүлсэн.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.