06/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Надад бүсний төлөөх тулаан өгөөч…

~Надад бүсний төлөөх тулаан өгөөч…~

Эх сурвалжуудын мэдээлснээр UFC-ийн зүгээс Брайн Ортегатай түр бүсний төлөө тулалдуулахаар Жереми Стефенсийг дуудсан байна.

Мэдээж хэрэг тэр ч зөвшөөрсөн гэх. Угтаа бол Жереми энэ жингийн хуучин аварга Жозе Алдотой 7-р сарын 28нд тулахаар Fight Night товлогдсон байсан юм.

Энэ оны 2-р сард Жош Эммитийг буулгаж авсныхаа дараа “Надад бүсний төлөөх тулаан өгөөч” гэж Дана Уайтаас октаган дээр өвдөг сөгдөн гуйж байсан түүний хүслийг Холловэйг алдаад аргаа барсан Дана харгалзаж үзсэн байх талтай.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.