УБЕГ-ын даргад Чингэлтэйн АН-ын дарга Д.Баянмөнх горилж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УБЕГ-ын дарга асан Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг зодож, биед нь гэмтэл учруулсан. Улмаар өргөдлөө өгч, Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн билээ. Тэрбээр, 2020.08.02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томилогдож байв. Өдгөө түүний оронд Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнхийг АН-ынхан зүтгүүлж байгаа гэх мэдээлэл улс төрийн хөшигний ард сүүлийн хэдэн өдөр хөвөрч байна. Учир нь, УБЕГ нь ХЗДХЯ-ны харьяаных. Энэ утгаараа АН-ынхан энэхүү томилгоог авахад анхаарч буй бололтой. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Д.Баянмөнхийн нэрийг эл албан тушаалд зүтгүүлж, Засгийн газрын хуралдаанаар оруулах чармайлт гаргана гэсэн үг. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.