2018.07.16 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Хилийн боомтууд нээгдлээ
~Хилийн боомтууд нээгдлээ~
Монгол-Орос, Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.
Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд түр амарсан.
Тухайлбал, Монгол, Хятадын автозамын хилийн бүх боомт энэ сарын 11-15-нд амарсан. Харин Монгол ОХУ-ын Цагааннуур-Ташанта боомт энэ сарын 11-15-нд, Тэс-Шар, Ханх-Монд, Ульхан-Дээд ульхан, Боршоо-Хандгайт болон Арцсуурь-Цагаантолгой боомт 10-13-нд амарсан юм.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.