18.07.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Халуухан Кайли тэрбумтан болоход ойртлоо…

~Халуухан Кайли Женнер тэрбумтан болоход ойртлоо~

“Форбес” сэтгүүл саяхан өөрсдөө хөрөнгөө буй болгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ.

Эдгээр 60 эмэгтэйн хөрөнгө нийлээд $71 тэрбум ам.доллар бөгөөд жагсаалтанд багтахад хамгийн бага нь $320 сая ам.доллартай байх шаардлагатай аж.

Жагсаалтын нэгдүгээрт, “ABC Supply” компанийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Диане Хэндрикс $4.9 тэрбум ам.доллартайгаар Америкийн хамгийн амжилттай яваа эмэгтэйчүүдийг тэргүүлсэн бол хоёрдугаарт Мариан Илитч 4.3 тэрбум ам.доллартай жагсжээ.

Тэрбээр “Little Caesers Pizza” сүлжээний эзэн юм. “Epic Systems”-ийн эзэн Жүди Фолкнер жагсаалтын гуравт 3.5 тэрбум доллартай орсон бол дөрөвдүгээрт, Мег Уитман 3.3 тэрбум ам.доллар, Жонелле Хант 3.2 тэрбум ам.доллартай багтав.

Харин алдарт Кардашиан эгч дүүсийн нэг, 21 нас ч хүрээгүй байгаа Кайли Женнер $900 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 27-д бичигджээ.

Түүний Kylie Cosmetics нь хоёр жилийн өмнө байгуулагдсанаас хойш $630 сая долларын мэйкап борлуулжээ. Түүний бизнесийг хөгжүүлэхэд гол түлхэц болсон зүйл нь Инстаграмм гэжээ.

Kylie Cosmetics

Кайли Женнер дэлхийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болохоор хичээж байгаа гэнэ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.