Ирэх жилээс аймгийн наадмын шөвгийн дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно
Linked automatically by name · ⚑ Report an error
Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг билээ. Тэгвэл ирэх жилээс 21 аймгийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар болсон байна. Улмаар тухайн допингийн хариу мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх, цаг алдахгүй зарладаг асуудлыг дүрэм журамдаа тусган нийцүүлэхээр болжээ. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины сэрвээний өндөр хэмжих болон телевизийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар зохион байгуулах аж. Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг өгчээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.