Шилэн данс: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 215 саяар нисдэг тэрэг түрээсэлж, төлбөрийг БХЯ төлжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 63,845.83 доллар буюу 215,926,608 мянган төгрөгөөр нисдэг тэрэг захиалж, нисжээ. Эл мэдээллийг Батлан хамгаалах яамны шилэн данснаас харж болно. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 9, 17 болон 28-30-ны өдрүүдэд нисэхээр захиалга өгчээ. Гүйцэтгэгч нь Б.Анарчулуун захиралтай "Альфа Аврора Эвиэйшн" компани бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Батлан хамгаалах яамтай албан ёсны гэрээ зурсан байна. Тус компани тухайн захиалгат нислэгийг Н-145 маркийн МВВ-ВК117 загварын JU-5588 улсын дугаартай нисдэг тэргээр гүйцэтгэсэн аж. Яамны ил байршуулсан тайланд маршрутын мэдээлэл багтаагүй ч нисдэг тэргээр учир Монголоос гараагүй гэж таамаглаж болно. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.