19/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Баян-Өлгийн үерийн гамшгийн голомтод 620 хүн ажиллаж байна

~Баян-Өлгийн үерийн гамшгийн голомтод 620 хүн ажиллаж байна~

Баян-Өлгий, Ховд , Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК, Авто зам засвар, арчлалтын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын 620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байна.

Үерийн улмаас нийт 530 өрхийн 2512 хүнийг татан гаргаж түр хоргодох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТөвийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулсан болон аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Мөн эрүүл мэндийн албаны 18 алба хаагч, 5 нэгж техниктэйгээр ажиллаж үерт өртсөн 82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 3 иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

Мөн 5.1 км урт үерийн хамгаалалтын далан, шуудуу татаж, 7 багийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.