19/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хорватын баг шагналын мөнгөө хүүхдүүдэд хандивлана

~Хорватын баг шагналын мөнгөө хүүхдүүдэд хандивлана~

Хорватын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогчид болон дасгалжуулагчид ДАШТ-2018-д оролцсоны шагнал болох бүх мөнгөө Хүүхдүүдэд туслах санд хандивлахаар шийдвэрлэжээ. Энэ тухай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Златко Далич фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

“Хорват улсын эргийн дагуух шугам маш урт, гэтэл амьдралдаа ганц ч удаа далай тэнгисийг үзээгүй хүүхдүүд манайд олон бий. Манай багийн бүх тоглогчид болон дасгалжуулагчдын бүрэлдэхүүн шагналын мөнгөө тусгай санд хандивлахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр эмзэг өрхүүдийн бараг бүх хүүхэд тэнгисийн эрэгт очиж, долоо хоногийг амарч өнгөрүүлэх боломжтой. Энэ бол бидний хувьд эрхэм хүмүүс болох хүүхдүүдэд өгч буй өчүүхэн зүйл юм” гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.