19/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхийг дэмжлээ

~Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхийг дэмжлээ~

Ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж”-ийн зүгээс ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийлээ.

Угаасан ноосны 0.32 хувийн шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлэх, самнасан ноосныхыг мөн 0.2 хувь болгож бууруулах шийдвэр гаргажээ.

Ингэхээр нэг килограмм ноосны шимтгэл 9.3 төгрөг болж байгаа юм. Ноосны үнэ зах зээлд 3,200-4,000 төгрөг байна.

Ноосны үнийг хаанаас ингэж хөөрөгдүүлээд байгаа талаар Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал

Ч.Эрдэнэбат “Бэлтгэн нийлүүлэгч хүмүүс ноосны үнийг хөөрөгдүүлээд байдаг.

Дэлхийн зах зээлд угаасан ноосны үнэ хоёроос гурван доллар байдаг. Гэтэл манайд 4,000 төгрөг хүрсэн нь угаагаагүй ноос цаашаа үйлдвэр дээр очоод угаагдаад явахаар зургаан доллар хүрээд байна.

Тиймд дэлхийн зах зээлийн үнээс илүү үнэтэй болоод байна. Бидний тооцоолсноор хонины ноосоо 3,000 төгрөгөө авбал болох юм байна гэсэн тооцоотой байна” гэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.