20/07/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 22-нд болно
~НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 22-нд болно~
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 22-ны ням гаригт явагдана.
Уг сугалаанд өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм.
Тиймээс иргэд маргааш буюу энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаагийн тохирлоор 50 сая төгрөгийн Супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 75 сая болж өснө.
Тохирлыг Боловсрол суваг телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.