2017.01.27 · niitlelch.mn (Archiv) · Архив

RIP Yahoo!

Дэлхий даяар олон сая хэрэглэгчтэй, нэгэн үе тэргүүлэх цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байсан Yahoo! mail болон хайлтын вэбсайт хандалт хүлээж авахгүй байна. Ямар нэгэн тайлбар одоогийн байдлаар компанийн зүгээс хийгдээгүй байгаа бөгөөд дэлхийн аль ч бүсэд ижил ашиглах боломжгүй болжээ. downdetector.com гэхчилэн олон сайтууд дээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид нь цахим шуудангийн хаяг болон хайлтын системийг нь ашиглаж болохгүй байгаа талаар гомдол ирүүлсээр байна.

Yahoo!-ийн хувьд өнгөрсөн оноос эхлэн дампуурч магадгүй талаар мэдээлэл чих дэлсэх болсон юм. Мөн өөр компанид худалдагдаж, нэрээ өөрчлөх талаар ч яриа гарч байсан билээ. Үүнээс гадна хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх дуулиан нэр хүндийг нь ихээхэн унагаад байсан юм.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.