23/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Говь-Алтай аймагт цасаар шуурчээ!

Монгол орны нийт нутгаар хур тунадастай байна. Долдугаар сар гарсаар говийн аймгуудын зарим сумыг эс тооцвол ган тайлагдаж, зуншлага сайхан болсон гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байна.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд цас орж, шуурчээ. Тус аймагт энэ долоо хоногт үргэлжлэн хур тунадастай байх ажээ.

~Говь-Алтайд цасаар шуурчээ!~

Тодруулбал, энэ сарын 25-26-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороотой. Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 18-23, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 хэм дулаан байх юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.