23/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Наагий РОК ч дуулна…

~Наагий РОК ч дуулна…~

Сүүлийн үед джаз свинг хөгжмийн хөнгөн эгшгээр залуусын зүрх сэтгэлийг уярааж буй уран бүтээлч бол Джаз Наагий. Тэрээр Монгол Улсын Филармоний гоцлол дуучин.

Джаз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр намрын уйтгарт өдрүүдийг хөг эгшгээрээ уяраасаар…

Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Б.Наранбаатар

Джаз хөгжим хүний дотоод мөн чанар, мэдрэмжийг хамгийн ихээр илтгэдэг учир өнөөгийн залуус Наагийтай хамт джаз ертөнцөөр аялах дуртай болжээ. Харин уран бүтээлч маань Джаз хэмээх тодотголд төдийлөн дуртай биш гэнэ.

Учир нь Дуучин Б.Наранбаатар буюу Наагий хэлэхдээ:

“Ер нь намайг энд тэнд дуулах болоход, джаз дуучин гэж зарладаг л даа. Би үнэндээ тэгж цоллуулах дуртай биш. Би бол дуучин. Поп ч дуулна, хааяа рок ч дуулна. Бүр сонгодог ч дуу дуулна. Миний багш хэлж байсан, “Улсын Филармонид ажилладаг дуучин бол төрөл бүрээр дуулдаг байх ёстой” гэж. Намайг хүмүүс яаж харна, тэр талаараа л харагдана. Түүнээс биш би өөрийгөө тийм дуучин, ийм дуучин гэж тодорхойлох нь илүүц байх“

хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.