"Оюутолгой"-н ТУЗ-ийн суудлыг сайд нарын хүүхдүүд ээлжлэн эзэгнэв
Linked automatically by name · ⚑ Report an error
"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр Э.Мэндтүвшин томилогджээ. Ж.Танын оронд ирж буй Э.Мэндтүвшин нь Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү юм. Ийнхүү "Оюутолгой"-н ТУЗ сайд, элчин сайд нарын хүүхдүүд ээлжлэн эзэгнэдэг суудал болов. Тодруулбал, Э.Мэндтүвшингийн өмнө Элчин сайд асан, УИХ-ын Тамгын газрын ГХХ-ийн дарга Ц.Жамбалдоржийн охин Ж.Тана сууж байгаад бууж байна. Э.Мэндтүвшингийн хувьд, Харвардын их сургуулийн магистр зэрэгтэй, хуульч мэргэжилтэй гэдгээс өөр тодорхой намтар мэдээлэл алга. Түүний аав Н.Энхтайван Б.Батцэцэгийн өмнө Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.