25/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

Linked automatically by name · ⚑ Report an error

~Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа~

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон яамны удирдлагын баг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-су-тэй уулзлаа.

Уулзалтаар жил бүрийн 7 дугаар сард тохиодог Дэлхийн хепатитын өдрийг Монголд тэмдэглэх болсонтой холбогдуулан зохион байгуулах асуудлыг ярилцав.

Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Таны энэ удаагийн айлчлалын нэгэн чухал хэсэг болох Дэлхийн хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээнд энэ сарын 27-ны өдөр та бид хамтран тэмдэглэнэ. Энэ жилийн Дэлхийн хепатитын өдрийн албан ёсны арга хэмжээг Монгол Улсад онцлон зохион байгуулж, Засгийн газраас вируст хепатитын халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ болох “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон боломж олгосон ДЭМБ-д, Танд болон Таны манлайлал, чадварлаг удирдлагад ажиллаж байгаа Бүсийн төвийн хамт олон, Др.Сергей Диордица тэргүүтэй Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Др.Шин Ён-су ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газраас элэгний В, С вирусын халдвар, түүний шалтгаант элэгний хатуурал, элэгний хорт хавдартай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааг олон улсад сайшаан дэмжиж байгааг тэмдэглэн хэлээд Дэлхийн хепатитын өдрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.