Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан хоёроор мартагджээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Улаанбаатар хот уг нь түгжрэлийн сайдтай билээ. Гэхдээ таг мартагджээ. Нийслэлийнхэн мартжээ гэх нь илүү оновчтой байх. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Сайд 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн долдугаар сард томилогдсон. Эл суудалд ирээд чухам юу хийж байгааг нь "Буруу рультэй автомашиныг хэрэглээнээс шахна" гэдгээс өөр хэлсэн зүйл, хийсэн үйл алга. Энэ бол 10 гаруй жилийн өмнө яригдаад, доог тохуу болоод больсон сэдэв. Доог тохуу болоод л намжив. Уг нь нийслэлчүүд бид чинь өмнөх хоёр сайд Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нарыг сайн чичилцгээсэн сэн. Тэд хэрэгжүүлэх ажлаа ил тод яриад шүүмжлэл, бухимдлын галыг өөрсөд дээрээ үүрцгээсэн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.