25/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шашны эрх чөлөөний асуудлаарх олон улсын анхдугаар бага хуралд оролцоно

~Шашны эрх чөлөөний асуудлаарх олон улсын анхдугаар бага хуралд оролцоно~

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо болох Шашны эрх чөлөөний асуудлаарх сайд нарын олон улсын анхдугаар бага хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеогийн урилгаар оролцоно.

Сайд бага хуралд оролцох үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Энхтайвны корпусын захирал хатагтай Ж.Олсен, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Э.Ройс, Конгресс дахь Америк-

Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус болон Конгресс, Америкийн Засаг захиргааны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь цаг үеийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.