25/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дрон буюу НИСДЭГ КАМЕР ашиглан Уул уурхайд хяналт тавина

~Дрон буюу НИСДЭГ КАМЕР ашиглан Уул уурхайд хяналт тавина~

МХЕГ-ын БОГУУХГ-аас Төв, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дрон, тусгай зориулалтын программын хамт хүлээлгэн өглөө.

Эдгээр аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил их байдаг бөгөөд уг дроныг ашигласнаар хууль бус үйл ажиллагааг хянах, баримтжуулах, авсан зургийг тусгай программд оруулан эвдэрсэн газрын талбайн хэмжээг тооцоход хялбар болж байгаа аж.

Зөвхөн хууль бус ашигт малтмал олборлолт гэхгүйгээр зохих зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд талбайгаа хэтрүүлсэн эсэхийг шалгах, хулгайн мод, ан зэрэг хууль бус үйлдлүүдтэй ч тэмцэхэд ашиглах боломжтой юм.

Эдгээр дроныг Швейцарийн хөгжлийн агентлагаас МХЕГ-т бичил болон хууль бус уул уурхайн хяналтын үйл ажиллагааг хянахад зориулан өгчээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.