Аав, ээжийнхээ тэтгэврийг барьцаалж зээл авдаг залуусыг "журамлана"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ээж, аавынхаа тэтгэврийг барьцаалж зээл авдаг "шимэгчдээс" салах хүсэлт хүргүүллээ" хэмээн мэдээллээ. Тэрбээр "Ахмад настны тэтгэвэр бол залуу насаа улс орныхоо хөгжилд зарцуулан нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа эргэж авч байгаа, амьжиргаагаа залгуулдаг ганц баталгаа нь. Өнөөдөр нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 60 хувь нь тэтгэврийн зээлтэй. Ахмадууд тэтгэврийн зээлээ өөртөө зарцуулах биш, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байр, машин худалдан авахад нь барьцаалаад зээлчихдэг, банкны картыг нь хүртэл аваад тэтгэврийг нь өгдөггүй шимэгчид манай улсад байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.