30.07.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Шарилжгүй-Улаанбаатар-3” аян эхэллээ

~”Шарилжгүй-Улаанбаатар-3″ аян эхэллээ~

“Шарилжгүй-Улаанбаатар-3” аяны хүрээнд дүүргийн Нийтлэг Үйлчилгээний газрууд хариуцсан бүсийнхээ хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байна.

Энэ аяну хүрээнд буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 9, 17 дугаар хорооны үерийн усны далан, Хужирбулангийн 28 дугаар хороо өгсөх зам дагуух, Улиастай гүүрнээс Гачууртын эцэс хүртэл, Улиастай шинэ тойргоос Улиастайн шинэ эцэс болон Жанжин клуб орчмын зам дагуу нийт 319. гаруй м.кв талбайн хөл газрын ургамлыг цэвэрлэсэн байна.

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулахын тулд дүүргийнНҮГ-2,3,4 ОНӨААТҮГ-ын ажилтнууд нийт 6,4 тонн хог хаягдал, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.