30/07/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Буянт суманд боом гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо!
~Буянт суманд боом гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо~
Энэ сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин гарчээ.
Өнөөдрийн байдлаар боом өвчнөөр гурван үхэр, нохой шувуу үхсэн бөгөөд сэг зэмийг нь мэргэжлийн байгууллагууд булж устган, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ шуурхай авсан байна.
Мөн тус багийн 26 өрхийн 1600 үхэрт вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон, шуурхай арга хэмжээ авснаар нэмж мал хорогдоогүй байна. Иймд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх үүднээс онцын шаардлагагүй бол тус газарт зорчихгүй байхыг анхааруулжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.