31/07/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сайд Д.Цогтбаатар Японы Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Linked automatically by name · ⚑ Report an error

~Сайд Д.Цогтбаатар Японы Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа~

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын бүлгийн зөвлөх Я.Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. /2018-07-30/

Я.Шиозаки Монгол Улсын Засгийн газар Японы баруун нутгаар болсон үерийн гамшгийн хохирлыг барагдуулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү тусламж нь манай хоёр улсын элэгсэг дотно харилцаа, найрамдал нөхөрлөлийн илэрхийлэл болж буйг онцлон тэмдэглэв.

Талууд Монгол, Японы Стратегийн түншлэл бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг сайшаахын сацуу цаашид эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлж, хоёр талын худалдааны балансыг тэнцвэржүүлэх, чингэхдээ Монголын эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд түлхүү нэвтрүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжилд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбар чухал ач холбогдолтой болохыг дурдаж Я.Шиозаки гишүүн нь Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, түүнчлэн Японы Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зөвлөхийн хувиар Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх үйлсэд харамгүй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар талууд мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэл дэх Монгол, Японы хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.