31.07.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайн нээлт маргааш болно

Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden

~“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайн нээлт маргааш болно~

Олон улсын стандартад нийцсэн “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

“360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэ талбайг төсвөөс нэг ч төгрөгийн дэмжлэггүйгээр, байт харвааны баг тамирчид өөрсдөө манлайлж, зөвхөн иргэд, дэмжигчдийн хандиваар богино хугацаанд бүтээн байгуулжээ.

Тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагираг босгох бөгөөд Монголын байт харваачдаас ирээдүйн олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид онцолж байна.

“360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачлан, Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.