"Антрэ Ресурс"-ийн талбайг хөдөлгөхөөр "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал өөрөө Монголд ирнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
"Оюу толгой" төслийн хүрээнд шинэ хоёр талбайд олборлолт эхлүүлж, ашгийн 20-30 хувийг "Антрэ Гоулд" компани эзэмших асуудлыг ТУЗ-өөр хэлэлцсэн нь өнгөрөгч гуравдугаар сар юм. Түүнээс хойш ТУЗ-ийн ээлжит хуралдаан бүрд хөрөнгө оруулагч талаас дахин дэвшүүлж, Монголын талаас судлах зүйлс бий тул хойшлуулсаар байгаа. Тэгвэл, энэ асуудлаар хэлцэл хийхээр "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Монголд ирэхээр болсныг эх сурвалж мэдээллээ. "Антрэ Гоулд"-ын охин компани "Антрэ Ресурс" нь Оюу толгойн хоёр талбайд олборлолтын лиценз эзэмшдэг. 2003 оноос хойш тус талбайг огт хөдөлгөөгүй юм. Харин дээрх хоёр талбайг "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар олборлолт явуулж эхлэхээр төлөвлөсөн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.