02/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

2019 оноос Түүхий нүүрсний хэрэглээг зогсооно

~2019 оноос Түүхий нүүрсний хэрэглээг зогсооно~

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог байна.

Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох’’ тухай Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол батлагдсан билээ.

Тухайлбал Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хамгийн энгийн, хямд, боломжтой арга бол түүхий нүүрсийг боловсруулж түлш үйлдвэрлэх гэж үзсэн.

Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдан сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байгаа юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дулааны алдагдлаа бууруулах,байгальд ээлтэй дэвшилтэт технологиос өөрийн хэрэгцээнд тохирохыг сонгож, бэлтгэлээ эртнээс хийж, түүхий нүүрснээс зайлсхийхийг уриалж байна.

Түүнчлэн энэхүү шийдвэр нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.