Хувь хүнээс нууцаар үр хөндүүлэх эм авч уусан жирэмсэн эмэгтэй амиа алджээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Говь-Алтай аймагт 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зургаан сартай жирэмсэн эмэгтэй их хэмжээний булчин суллах эм уусны улмаас эх хүүхэд хоёул амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, эх баригч мэргэжилтэй 32 настай эмэгтэй амь хохирогчтой онлайнаар холбогдож зургаан ширхгийг 600 мянган төгрөгөөр худалдан борлуулсан, хэрхэн хэрэглэх зааврыг зурвасаар болон гар утсаараа өгч хэрэглүүлсний улмаас их хэмжээний цус алдаж, амиа алджээ. Амиа алдсан эмэгтэй 3-10 насны хоёр хүүхдийн хамтаар амьдардаг, дээд боловсролтой бөгөөд тухайн аймагтаа цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан аж. Түүний ойрын эх сурвалжууд "Нөхөр нь тэр үед хөдөө явсан байсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.