Гадаад руу машин захиалсан иргэд улсын дугааргүй үлдэхэд хүрч, цахим систем нь гацжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийслэлийн ИТХ хоёрдугаар сарын 8-нд хуралдсан. Энэ үеэр Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Ингэснээр Улаанбаатарт 730 мянгаас хойш нэмж шинээр автомашины улсын дугаар олгохгүй гэсэн үг юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс автомашины "У" серийн дугаарыг шилжүүлэн авч, хариуцах тусдаа агентлаг байгуулахаар болсон. Тус агентлагийг байгуулах болсон шалтгааныг Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахын тулд гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл "У" серийн дугаарыг олгосон хэвээр байвал түгжрэлийн асуудал шийдэгдэх боломжгүй гэсэн санааг тэрбээр илэрхийлж байв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.