06.08.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Даншиг наадамд Р.Пүрэвдагва түрүүлж, дархан аварга цол хүртлээ

~Даншиг наадамд Р.Пүрэвдагва түрүүлж, дархан аварга цол хүртлээ~

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва түрүүлж, дархан аварга цолны болзол хангав.

Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цолны болзол хангалаа. Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардуулав.

Ийнхүү Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр үргэлжилсэн “Дашиг наадам-Хүрээ цам” шашин наадам дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.