БНХАУ-д ЗГ-ын тэтгэлгээр суралцдаг хоёр монгол оюутанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй хоёр монгол оюутан тус улсын цагдаагийн байгууллагаас шалгагдаж, эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Тэднийг хятад иргэдээс их хэмжээний мөнгө авч, улмаар Монгол Улсын иргэд рүү хуваан шилжүүлсэн гэж шалгажээ. Эх сурвалжийн мэдээллээр, тэдний дансыг царцаасан байна. Мөн энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө "БНХАУ дахь ЭСЯ, Шанхай дахь консулын газраас сэрэмжлүүлэг гаргасан. Хэргийг шалгаж байна. Мэдээлэл эцэслэгдээгүй. Хоёр монгол оюутан шалгагдаж байгаа нь үнэн" гэсэн юм. Урьдчилсан байдлаар монгол оюутнууд залилах гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.