06/08/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хүнсний дэлгүүрээс БЭЛЭН МӨНГӨ хулгайлжээ!
~Хүнсний дэлгүүрээс БЭЛЭН МӨНГӨ хулгайлжээ!~
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багт байрлах хүнсний дэлгүүрт 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө хулгай орж, бэлэн мөнгө алдагдсан байна.
Хэргийн мөрөөр илрүүлж, тус сумын харъяат Х.П, Б.Л нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон хариуцлага хүлээлгэсэн байна.
Иргэн та гэр, орон байрныхаа хаалга, цонхонд бэхэлгээ, хамгаалалт хийж, аж ахуй нэгж, байгууллагынхаа ойр орчмыг камержуулж, хулгайчид боломж олгохгүй байхыг анхааруулж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.