07/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нийслэд 280 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно

~Нийслэд 280 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно~

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд , дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс дүүргийн хэмжээнд засвар үйлчилгээнд хамрагдаж буй сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал Баянзүрх цогцолбор сургуулийн төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал болон 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцсан юм.

Тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээж авах юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.