niitlelch.mn
24/10/2024 · eguur.mn

"Годрон" халдвар: Нэг ямааг хэдээр үнэлж, нөхөн олговор олгох тухай хариулт өгөх хүн алга

Linked automatically by name · ⚑ Report an error

2024 оны аравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Улмаар 75 өрхийн 14-15 мянган ямааг устгалд оруулах ажлыг гүйцэтгэж байна. Өвчний голомт дахь ямаанд шинжилгээ хийлгүй устгалд оруулж, малчдад "нөхөн олговор олгоно" хэмээсэн. Ингэхдээ "эр ямааг 263 мянган төгрөг, эм ямааг 210 мянган төгрөг, шүдлэн, хязаалан ямааг 110-130 мянган төгрөгөөр үнэлж олгоно" гэжээ. Харин малаа устгуулж буй малчдын хувьд ихэнх нь ямаагаа устгуулаад 40-50 хоньтой үлдэж байгаа бөгөөд малчны зээлтэй тул ноолуураараа төлдөг зээлээ нөхөн олговрын мөнгөөр төлөх нөхцөл байдал үүсээд байна. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://eguur.mn/542133/ · Archived: 28/11/2026
🗎 Snapshot (2026-11-28) · 9dcf9e08d9faf7b7…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.