“Зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гараад ойжуулагч болохоор шийдсэн”
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Зэвсэгт хүчин өнөөдөр залуу нас, хөдөлмөр бүтээлээ албандаа зориулсан цэргийн мэргэжилтэй офицер, ахлагч нараа цэргийн тэтгэвэрт гарахаас өмнө иргэний мэргэжил эзэмшихэд нь онцгой анхаарч, нийгэмд ажил мэргэжилтэй байхад нь бүх талын дэмжлэг үзүүлж байгаа аж. Энэ нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого” баримт бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн офицер, ахлагч нартаа 3 хүртэлх сарын цалинтай чөлөө өгч, нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшихэд нь тусалж байгаа хэрэг. Үүний нэг бодит жишээ нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургуулийн төвийн багш, сургагч ахлагч Баярмөнхийн Цацрал. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.