01.02.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсын Элчин сайд ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал Итгэмжлэх жуух бичиг барив.

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь хэлэхдээ хоёр талын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаад талархалтай байдгаа дурдаад үүнд ТИКА байгууллагын гүйцэтгэсэн үүргийг онцоллоо.

Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Орхоны хөндий дэх Түргийн үеийн түүхийн дурсгалуудыг сэргээх, засварлах ажлын талаар хоёр талаас хамтран ажиллаж байсныг дурдав.

Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.