16/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Чарлигийн Сахиусан тэнгэрүүд”-ийн охид тодорлоо

~“Чарлигийн Сахиусан тэнгэрүүд”-ийн охид тодорлоо~

АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони Пикчерс” компани мэдээлэв.

Уг кинонд Кристен Стюартаас гадна Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм байна. Элизабет Бэнкс нь энэхүү киног найруулж, зохиолыг нь хамтран бичиж байгаагаас гадна сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Босли-гийн дүрийг мөн бүтээх аж.

“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” бол эмэгтэй хүний хүч чадлыг илэрхийлэх томоохон бүтээлүүдийн нэг юм.

Та бүхэнд шинэ эриний, орчин үеийн сахиусан тэнгэрүүдийг танилцуулах болно” гэж Э.Бэнкс мэдэгджээ.

Уг кино нь ирэх оны есдүгээр сард олны хүртээл болох юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.