2018.08.16 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Иргэдэд эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй олгов
~Иргэдэд эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй олгов~
Нийслэлийн хэмжээнд энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласан билээ.
Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг дүүргийн Хууль зүйн тасаг ‘’ЭНУГ Консалтинг’’ өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч н.Оюун-Эрдэнэтэй хамтран дүүргийн Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 50 гаруй иргэн хамрагджээ.
Энэ үеэр иргэд ихэвчлэн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.