16/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтар томилогдлоо

~ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтар томилогдлоо~

Засгийн газрын /2018-08-15/-ний өдрийн хуралдаанаар Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулав.

Ерөнхий сайд болон танхимын гишүүд салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд сахилга, дэг журмыг чанд сахиулж, төрийн албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн ОХУ-ын Санкт Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсч 1983 онд УБТЗ-д хашааны цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлж,

Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017 оноос УБТЗ-ын Тээврлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга болтлоо 35 жил тус байгууллагад тасралтгүй ажилласан,туршлагатай боловсон хүчин юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.