2018.08.16 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Италийн Женова хотод гүүрэн зам нурж 20 хүний амь эрсэджээ!
~Италийн Женова хотод гүүрэн зам нурж 20 хүний амь эрсэджээ!~
Италийн Женова хотын гүүрэн зам нурж, 20 гаруй хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтжээ. Мягмар гарагийн орой гүүрэн замын 200 метр хэсэг нурснаас гүүрэн дээр явж байсан машинууд доош унаж, дарагдан осолдсон байна.
1960-аад онд барьсан энэ гүүрийн суурийн хэсэгт бэхэлгээ арматурын ажил хийж байсныг орон нутгийн хэвлэл нийтэлжээ.
Гүүрийн барилга бүтцэд гарсан гэмтэл нурах шалтгаан болсон байж болзошгүй хэмээн эх сурвалжууд үзэж байгаа аж.
Одоо тэнд аврах ажиллагаа үргэлжилж, гүүрийн ойр орчмын орон сууцны хэсгээс хүмүүсийг нүүлгэж байна.
Учир нь албаныхны мэдээлснээр гүүрийн өөр хэсэгт нуралт үүсч болзошгүй байгаа юм байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.