16/08/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Владимир Путин Ким Жон Унтай уулзах санал тавилаа

~Путин Ким Жон Унтай уулзах санал тавилаа~

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах санал тавилаа.

Тэрээр өнгөрсөн Лхагва гарагт Солонгосын хойгийг Японоос чөлөөлсний 73 жилийн ойн өдрөөр Умард Солонгост баярын мэндчилгээ илгээснийг тус улсын төрийн мэдээллийн төв агентлаг нийтэллээ.

Хариуд нь Ким Жон Ун, “Хоёр улс Японы эсрэг хамтран тэмцэж байсан явдал нь Умард Солонгос, Оросын харилцааны бат бэх үндэс болдог” хэмээн хариу захидал илгээжээ.

Гэвч, Умард Солонгосын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт хийх эсэх талаар дурдаагүй байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.